Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хойт Америк дахь монгол малчин айлд
2013 оны 4 сарын 1 [Уншсан тоо: 143899]
АНУ-д олон л монгол айлаар орж үзсэн, Крис Онончимэг хоёрынх тэднээс нэнонцгой. Монголчуудын ихэнх нь АНУ-д очуутаа том хот, хөл ихтэй газар хайн,бөөр бөөрөөрөө нийлж авахыг илүүд үздэг бол Онончимэг, Крис хоёр харин чхөдөө хээрийг сонирхож, мал дээр гарчээ. Багшийн Их Сургууль төгссөн, англихэлний багш бүсгүй малч удмын охин гэсэндээ америк мал амьтан, жимс ногооныучрыг хэдүйн олжээ.

Индиана мужийн аглагт орших тэдний гэрт миний бие монгол хэл заалгаж буйТом, Шаннон хэмээх хоёр оюутныхаа хамт зочилсон юм.Хоёр хүү, нэг охинтой,америк жишгээр бол өнөр бүлд тооцогдох энэ гэрийн эзэн Крис Монголд Энхтайвны корпусын мэргэжилтнээр ажиллаж байсан тул монголоор сайн ярина.Ингээд гурван америк, хоёр монгол бүгд монгол хэлээр хөөрөлдсөнөө сонирхуулъя.



Крис, Онончимэг хоёрын эдлэн

Том: Та хаана төрж өссөн бэ?
Онон: Би Хэнтий аймгийн Биндэрийнх. Манай сум Монгол улсын хойт хил дээроршдог, оростой хил залгаа сум. Буриад оршин суугч олонтой, би өөрөө басбуриад хүн л дээ.

Том: Танай аав ээж малчин байсан уу?
Онон: Тийм тийм, манай аавыг Дорждагва, ээжийг Нансалмаа гэдэг. Одоо ч мал дээрээ л байгаа.

Шаннон: Эцэг эхээс хэдүүлээ вэ?
Онон: Манайхан наймуулаа.

Шаннон: Тэд бүгдээрээ малчин уу?
Онон: Одоо мал дээр ганцхан ээж аав хоёр л байгаа. Бусад нь ажил сургуулийнхаа амралтаар  очижтусалдаг. Тэд маань сум, аймгийн төв, хотод амьдардаг. Өө тийм, нэг дүү мал дээрбайгаа юм байна,Хэрлэнбаяр маань.

Саруул: Та өөрөө яг хөдөө өссөн үү, сумын төвийн хүүхэд үү?

Онон: Манайх намайг зургадугаар ангид орох хүртэл суманд байсан юм. Тэгээд  ээж тэтгэвэртээгараад,бас мал хувьчилж байсан болохоор мал аваад хөдөө гарсан. Би хөгшин ээж, ax дүү нартайгаа сумын төвд,сургуульдаа яваад амралтаараа хөдөө очижгэрийнхэндээ тусалдаг байсан даа.



Ханан дээрээс нь татсан зураг. Хэнтий аймаг Биндэр сум.

 
Том: Америкт хэзээ, яагаад ирсэн юм бэ?
Онон: Ирээд долоон жил болж байна. Кристэй суугаад Америкт бэр болж ирсэн юм аа.

Шаннон: Танай том хүү малын ажилд тань тусалдаг уу?(Шаннон Монголын тухай кино үзэж байхдаа малчдын хүүхэд хар багаасаа эцэг эхдээ тусалдаг, ажил хийдгийг их сонирхож байсан юм. Тэгээд энэ асуултыг асуув )
Онон: Хүүхдүүд одоо бага байна. Гэхдээ том хүү маань тусална аа.Өндөгцуглуулаад ирдэг юм.Бас энэ гадаа байгаа хурга уг нь ихэр юм.Энэ ихрийг ньэх нь голчихсон. Тэгээд манай хүү угждаг. Хааяа ногоо бас усална.

(Энэ үед гэрийн эзэн Крис бас монгол хэлээр ярианд оролцов)


Крис: Бид хоёрын хажуугаар тоглоод,дагаж яваад, ажил сурч байгаа.

Том: Та яагаад Индианад амьдрахаар шийдсэн юм бэ?
Онон: Крис угаасаа Индианаполис хотынх юм л даа. Тэгээд эхлээд шууд тэнднүүж ирээд, хоёр жиламьдарсныхаа дараа мал, ногоотой болъё гэж газар хайжбайгаад энэ газрыг сонгосон юм.   

Саруул:Танайх чинь бас ногоотой юм уу?
Онон: Ногоотой, бас жимсний модтой.



Эдний бөөрөлзгөнө амттай гэж жигтэйхэн.

 

Том: Крис, танай аав ээж фермер үү?
Крис: Үгүй үгүй, хотын хүмүүс.

Шаннон: Хотын хүмүүс ер нь малчин болдог уу?
Онон: Бараг үгүй байх өө. Манай Крис Америкт хотын хүн малчин болсон ганцханжишээ байж магадгүй (инээлдэв)

Шаннон: Биш ээ, би Монголд тийм юм болдог уу гэж асуух гэсэн юм.

Онон: Бас л бараг үгүй байх даа. Би энд ирээддолоон жил болчихлоо.НамайгМонголд байхад хотынхон бараг мал дээр гардаггүй байсан.

Саруул: Мал хувьчлах үеэр аймаг, сумын төвийн хүмүүс овоо мал авч хөдөөгарсан юм. Тэрнээс хойш бол нүүдэл ер нь хотоос хөдөө рүү биш, хөдөөнөөс хотруугаа л даа.

Том: Танайх ямар ямар мал, амьтан, ногоотой вэ?
Онон: Мал гэвэл үхэр, хонь байна. Бас тахиа, галуу, нугас, туулай, цацагтхяруултай.Нохой муур ч байгаа.Ногоо гэвэл зөндөө зөндөө.

Крис: Их олон төрлийн ногоо байгаа, монголоор нэрлэж мэдэхгүй юм. Жишээ ньаспарагус гээд нэг ногоо байна.

Саруул: Аспарагусыг монголоор “хэрээн нүд” гэдэг юм.

Онон: Тийм үү? Ямар сонин юм бэ, анх удаа сонсож байна.Яагаад хэрээний нүд гэсэн юм бол?Юу ч гэсэн нэг үг мэдээд авлаа.Манайх бас жимсний олон мод буттай.Алим, тоор, интоор, чангаанз, нэрс,гүзээлзгэнэ, усан үзэм, үхрийн нүд, чацаргана бас байгаа.Бас монголоорнэрийг нь мэдэхгүй жимснүүд ч бий.

Саруул: Хөөх, чацарганатай юм уу? Би энэ хоёр оюутантайгаа чацарганын тухайхичээл дээр уншсан юм. Тэгээд АНУ-д байхгүй юм байна гэж ярьж байсан, танайдтэгвэл байгаа юм байна шүү дээ. Хаанаас авчирч суулгаа вэ?
Крис: Шуудангаар захиалж аваад суулгадаг тийм үрсэлгээ байдаг юм. Нэгээс гурван жилийн настай модыгхөргөгчинд хадгалж байгаадшууд шуудангаар илгээдэг. Тэгжавчраад тарьсан.

Онон: Тийм, тэгээд одоо жимс гарахыг нь хүлээж  байна.

Том: Танайх хэдэн акр газартай вэ?
Онон: Гучин хоёр.(Нэг акр нь ойролцоогоор 4 гаруй ам дөрвөлжин, өөрөөрхэлбэл 0,4 га орчимтой тэнцэх талбай. Саруул.) Хагас нь ой мод, хагас нь бэлчээрийн талбай.

Шаннон: Энд мал маллахад Монголд маллаж байсан тань нөлөөлж байна уу?
Онон:  Ер нь л их төстэй. Би өөрөө Монголд мал маллаж байсанболохоор мэдлэг, туршлагатай байсан л даа.Тиймээс мал маллаж эхлэхэд амарбайсан.Мэдээж ялгаа бас бий. Монголд бол мал бэлчээд бүр хол яваад өгнө.Хариулах хэрэгтэй.Энд өөр.Уг нь манайх бол бас бэлчээр л дээ, гэхдээхашаатай.Хашаан дотроо бэлчиж байгаа болохоор өдөртөө ганц гарч xараадл бол оо.Тэгэхээр илүү амар.

Крис: Ер нь бол америк, монгол мал маллагаа өөр нь өөр. Гэхдээ бид хоёр альболох монголынх шиг байлгахыг эрмэлздэг юм.Жишээ нь үнээнийхээ сүүг саахдаабэлчээр дээр нь хувингаа барьж очоод хөлийг нь тушиж байгаад яг өөрсдөөсаадаг.Америкийнх шиг цахилгаан саалтуур, машин огт хэрэглэдэггүй.



Крис үнээгээ монгол аргаар сааж байгаа нь

 
Том: Яг ийм мал, амьтан, ногоог яагаад сонгосон юм бэ?
Онон: Гол нь хэрэгцээгээ л харж сонгосон юм. Манай хамгийн гол зорилго болхүнснийхээ бүх хэрэгцээг өөрөөсөө хангах.Тэгээд л ийм мал, амьтан, ногоо,жимс авсан даа.Үхэр, хонь, шувууныхаамахыг идэж байна.Бас сүүнийүүлдрийн үнээ байгаа, сүүгээ авчхаж байна.

Крис: Малаа сонгохдоо бас олон юм харсан. Манай сүүний чиглэлийн үхэр гэхэдбие жижигтэй, тэжээл бага хэрэглэдэг, бас тайван зантай. Хонины хувьд эхлээдмахны үүлдрийн том хоньтой байснаа солиод жижиг хоньтой болсон.

Онон: Сүүлд авсан хонь маань жижиг биетэй, дээр нь монгол хонь шиг ноосооөөрөө гээдэг юм. Тэгэхээр бид өөрсдөө хяргахгүй, бас нэг талаар хялбар болжбайгаа юм.

Крис: Бас нэг юм гэвэл ийм үүлдрийн хонь хорхойгүй байдаг. Хорхойноосхамгаалах өөрийн гэсэн байгалийн хамгаалалттай мал.

Онон: Ер нь л энэ мэтээр энэ хэдэн жилд олон өөр үүлдрийн мал, амьтан сонгожсольж үзлээ. Цаашид ч бас өөрчлөгдөх л байх.

Саруул: Хүнснийхээ хэрэгцээг тэгээд бүрэн хангаж чадаж байгаа юу? Бүр илүүгаргаж борлуулж байна уу?
Онон: Бараг дөхөж байгаа шүү. Дараа жил гэхэд дэлгүүрээс заавал авах ёстойгурил давс зэрэг бараанаас бусдыг огт авахгүйгээр нэг үзье гэж бодож байгаа.Тийм учраас энэ зун ногоогоо сайн тарих хэрэгтэй.Зарахын хувьд өндөгнөөсөөр юм зараагүй ээ.Аа тийм, жаахан ногоо, сироп бас зарсан юм байна.

Крис: Одоо л нэг гайгүй үхэртэй болсон болохоор үхрийн махаа борлуулахболомжтой болж эхлэх гэж байна. Гол зорилго маань гэхдээ гэрийнхээ хэрэгцээгл хангах болохоор бас тэр тухай их сонирхдоггүй юм аа.

Онон: Харин тийм, бас хүүхдүүд бага болохоор зав ч бага гарах юм. Басманайх хүүхдүүддээ гэрээр хичээл заадаг.

Саруул: Онон чинь нээрээ манай УБИС-ийг төгссөн, багш мэргэжилтэй шүү дээ.
Онон: Тийм, Крис бас багшийн мэргэжилтэй. Америкт сургууль төгсөж, багшийнэрх үнэмлэх авсан.



Бид анхны зочид бас биш ээ. Бат-Эрдэнэ аварга ч нутгийнхаа охиныд зочилж.

Том: Малчин байхын хамгийн сайхан нь юу вэ?
Онон: Ургац авахдаа би хамгийн дуртай. Маш их ажилласныхаа дараа сайхан шинэногоо, жимсээ хураагаад идэж байхад урамтай.Яг өөрөө харж ургуулсан цэвэржимс ногоо учраас сэтгэл өег байдаг.

Шаннон: Таны бодлоор монгол малчдын хамгийн том асуудал юу вэ?
Онон: Би Монголд мал маллаагүй удаж байгаа болохоор яг одоо юу болж байгаагбас сайн мэдэхгүй юм аа. Манайхны хувьд бол буриадууд халхчууд шиг оторложявдаггүй, өвсөө хадаж, хадлан тэжээлээ бэлддэг болохоор ган зуд болоод, өвсногоо ургахгүй бол л хэцүү байдаг байсан.

Крис: Намайг Монголд байхад малын хулгай, чоно гэдэг асуудал ажиглагдаж байсан..

Шаннон: Энд Америкт мал маллахад хэцүү юм юу байна вэ?
Онон: Мал маллахад хэцүү юм байхгүй ээ. харин гэрээ их санадаг юм. Аав ээжхоёр маань нэг ирсэн, настай болохоор олон ирж чадахгүй, би өөрөө уржнан нэгМонгол явж ирсэн.Малтай болохоор орхиод олон дахин, урт хугацаагаар явжчадахгүй юм.Тэр л их хэцүү байдаг даа. Дараа жил цагаан сараар Крис бидхоёрМонгол явах санаатай, нээрээ манайд нэг сар суугаад, өөрийгөө сориод,мал амьтныг маань арчлаад, гэрт гал түлээд байх хүн байвал мэдэж байгаарай.

Саруул: Тэгье тэгье, нэг сар хотоос гарч, хөдөө амьдарч үзье гэсэн малмэддэг монголчууд байгаа байх шүү. Танайд буу байх юм, Крис ан хийдэг юм уу?

Крис: Үгүй ээ, би ан хийдэггүй.

Онон: Ер нь хөдөөний айл чинь малаа хамгаалах зорилгоор буутай байх хэрэгтэй байдаг юм аа.
Крис: Би  зэрлэг нохой л хэдэн удаа буудсан. Бас эдлэндээ орж ирсэн гөрөөснүүдийг агнах гэж явж үзсэн. Зэрлэгшсэн нохой айлын мал, тахиа бариад байдаг юм.Чоно шигболчихдог.

Саруул: Танайх зүгээр үү?
Крис: Манай гурван нохой гэрээ хамгаалаад байдаг юм аа.

Шаннон: Танай ноход чинь асар том юм байна шүү дээ. Ямар үүлдрийнх вэ?
Крис: Great Pyrenees гэдэг нохой. Яг жинхэнэ малчин нохой л доо.
Шаннон: Тийм үү, франц-испани гаралтай малч нохой биз дээ. Пиренейн нохдынтухай би уншиж байсан.

Онон: Тийм ээ, малаа хамгаалах зорилготой л ийм үүлдэр авсан юм. Чоно барьдаг нохой гэж сонсоодсонирхож  авсан.



Пиренейн малч нохой найдвартай хамгаалагч. Крисийн гурван нохойны нэг нь энэ.
 

Саруул: Танай үүгээр чонотой юу?

Онон: Чоно байгаа байгаа. Үгүй ээ, бас яг чоно ч гэж болохгүй байх. Койот гэдэг жижгэвтэр амьтан байдаг. Юу гэдэг юм бол?

Саруул: Койотыг цөөвөр чоно гэдэг байх аа. Африкийн цөөврөөс ялгахын тулд
Америкийн цөөвөр ч гэдэг байж магадгүй.

Онон: Тэр цөөврүүд манайхыг гурван том нохойтой гэж мэддэг, тэгээд манайэдлэнд огт ойртдоггүй юм. Энэ гурав чинь шөнө өөрсдөө бүр хайж, араас ньяваад, мод руу орж, хуцаж хөөгөөд байдаг. Эндхийн хүмүүс их гайхдаг юм.Танайх яагаад хонь хургаа шөнө хааж хонуулдаггүй юм бэ гээд л. Бид хэднохойндоо найдаад онгорхой л унтчихдаг, яадаг ч үгүй.  

Саруул: Энэ зураг дээр та хоёр сайхан буриад дээлтэй байна. Дээлээ өмсөжбайна уу?

Крис: Сүүлийн үед өмсөхгүй байгаа. Нэг их инээдтэй юм болсон юм.Индианагийних сургуулийн цагаан сарын баяр дээр би нэг удаа буриад дээлээ өмсөөд,шовгор малгайгаа тавиад очлоо л доо.Тэгээд хотын төвийн нэг баарныхажуугаар явж байсан чинь нэг халамцуу оюутан баарнаас гарч ирснээ “Хүүш ээ,Дамблдор гуай (Харри Поттер киноны шидэт өвгөнийг хэлж байна), та чинь амьдбайсан юм уу? Би таныг өнгөрчихлөө гэж бодоод” гээд тэврэх гээд, би ихичээд... Тэрнээс хойш өмсөөгүй юм байна...

гэх мэтээр ярилцсаар Онончимэгийн чанасан буузаар дайлуулаад замдаа мордов. Эднийх зөвхөн малаа монгол маягаар маллаад зогсохгүй, хүүхдүүддээ ч монгол нэр өгч, монгол хэлээ заадаг ёстой л нэг монгол малчин айл. 11 сартай хүүг нь Амархүү, дөрөвтэй охиныг нь Ану, нөгөө өндөг цуглуулж, хурга угждаг зургаан настай эрийг Анххүү гэнэ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив