Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Лос-Анжелес 2016 Хөлбөмбөгийн тэмцээн
2016 оны 9 сарын 20 [Уншсан тоо: 16569]

АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд спортын олон төрлөөр аваргаа шалгаруулдгаас хөлбөмбөгийн тэмцээн нь оролцогчдын тоо, тэмцээн үргэлжлэх хугацаа зэргээрээ аргагүй ялгардаг юм. Арван нэгэн жилийн тэртээ Дэнвэр хотоос гараагаа эхэлж байсан энэ тэмцээн жил ирэх тутам улам өрсөлдөөнтэй, улам чанартай болсоор байна. Энэ жил Лос Анжелест насанд хүрэгчдийн ес, ахмадын зургаан баг тэмцэлдсэн , нэг багт 15-20 тамирчин тоглосон гээд бодохоор 250 орчим монгол хөлбөмбөгч цугласан гэсэн үг юм. Ийнхүү 250 монгол тамирчин 5 сарын 27-29 нийг хүртэл гурав хоног Холливүүдтай хотын ногоон талбайд “Спорт – Эв нэгдэл” уриан дор хүч чадлаа үзлээ.

Лос –Анжелес хотын Глендэйл гэж спортын хүрээлэн нүцгэн толгодын дунд байрлах аж. Хотын цаг агаар харин бөгчим халуун биш, яг л хөлбөмбөмбөг тоглоход тохирсон байлаа.

Насанд хүрэгчид

А хэсэг

 

Багууд

ММ

Жигүүр

Одод

Хийсэн

Алдсан

Оноо

Вашингтон хотын “Монгол морьд”

Х

3:2

4:1

7

3

6

Нью-Жерси мужийн “Жигүүр”

2:3

Х

3:2

5

5

3

Лос-Анжелес хотын “Одод”

1:4

2:3

Х

3

7

0


 
B хэсэг
 

Багууд

МЮ

ХМ

Могул

Хийсэн

Алдсан

Оноо

Дэлхийн монголчуудын МонЮнайтед

Х

7:1

4:3

11

4

6

Буриад Монголын “Хара морин”

1:7

Х

3:2

4

9

3

Чикаго хотын “Могул”

3:4

2:3

Х

5

7

0



С хэсэг
 

Багууд

СФ

Шон

Оюутан

Хийсэн

Алдсан

Оноо

Сан Франсиско

Х

0:0

3:2

3

2

4

Сиаттл хотын “Шонхор”

0:0

Х

4:4

4

4

2

“Оюутан” (Монголоос ирсэн)

2:3

4:4

Х

6

7

1

 

Ингээд дунд шөвөгт 8 баг шалгарч, дараах байдлаар учраа тааран хүч үзлээ.

Чикаго : Сан Франциско 2:3
Сиаттл : Буриад 1:0
Вашинтон ДС : Оюутан 5:1
Мон-Юнайтед : Нью Жерси  7:0

Хагас шигшээ

Мон-Юнайтед : Сан Франциско 2:1

Энэ тоглолтод Мон Юнайтедийн төвийн хамгаалагч Гоонж хэмээх Мөнхбат урагшаа чөлөөтэй орж хоёр гоол хийсэн юм.

Вашинтон ДС : Сиаттл 1:0 (Сүхээнээ)

Медалийн төлөөх тоглолтууд

Сан Франциско : Сиеттл 1:1 харьцаатай хайнцаж, торгуулийн цохилтоор (3:2) Сан Францискогийн баг хожлоо.

Аваргын алтан медалийн төлөө Мон-Юнайтед баг Вашинтон ДС-гийн багтай өрсөлдлөө.

Мон Юнайтед багийг үндэслэгчдийн нэг ОУХМ Буман-Учралын хүү Ууганбаяр эхний гоолыг алсаас хүчтэй цохин хийсэн бол вашингтоны монголчууд нэхсээр Цэлмэг нэг гоол хийж тэнцүүллээ. Тоглолтын цаг шувтрах тун дөхөж, үзэгчид, хөгжөөн дэмжигчид хүрлийн төлөө тоглолт шиг торгууль цохихдоо хүрэх вий дээ хэмээн ярилцаж эхлэхийн сацуу Мон-Юнайтед багийн довтлогч Амаржаргал дахь гоолыг оруулсан нь чухам аваргад хүргэх алтан бөмбөг болсон билээ.

Ахмад насны ангилал (35-аас дээш)

А хэсэг
 

Багууд

Д

Ч

ЛА

Хийсэн

Алдсан

Оноо

Дэнвэр

Х

2:0

3:0

5

0

6

Чикаго

0:2

Х

3:0

3

2

3

Лос-Анжелес

0:3

0:3

Х

0

6

0

 

B хэсэг
 

Багууд

МЮ

ДС

СФ

Хийсэн

Алдсан

Оноо

Мон Юнайтед

Х

2:0

3:0

5

0

6

Вашингтон ДС

0:2

Х

1:1

1

3

1

Сан-Франсиско

0:3

1:1

Х

1

4

1



Хагас шигшээ

Мон-Юнайтед – Чикаго Могул 3:0
Дэнвэр – ДС 2:1

Алтын төлөө Мон-Юнайтед – Денверийн Алтан бөмбөг багийг 2:0 харьцаагаар буулган, Цом хүртлээ.

Тэмцээний сонин хачнаас

Мон Юнайтед баг энэ жил 10 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм. Ойн баяраараа насанд хүрэгч, ахмад хоёр насанд түрүүлж, хос алт, хос цом авлаа.

Дархан аваргууд өвдөг шороодсон жил болов. Насанд хүрэгчдийн ангилалд Чикаго, ахмадад Сан Франсиско хотын баг тус бүр 4 түрүүлсэн, бөхөөр бол Далай даян дархан аваргууд билээ. Гэтэл энэ жил бүх баг бэлтгэл сайтай байж Чикаго хэсэгтээ хоёр, хасагдах шатанд нэг хожигдоод буцсан бол Сан Франсиско хэсгээсээ шалгарч чадсангүй.

Тэмцээний чанар чансаа жил ирэх тутам сайжирсаар байна. Энэ жил Монголын лийгийн шилдэг тамирчдаас Сан Франсискод хоёр, Сиаттлд нэг (улсын шигшээгийн довтлогч Төгсбаяр), Чикагод нэг (Улсболд), Мон Юнайтедад гурван тамирчин тус тус тоглолоо. 

Мон Юнайтед багийн тамирчин Даваа-Очир, Мөнхбат нар насанд хүрэгч, ахмад багтаа хоёуланд нь тоглолоо. Тийм учраас 3 өдрийн хугацаанд 9 тоглолтод оролцсон гэсэн үг юм. Ялангуяа, тэмцээний сүүлчийн өдөр, хоёр насны ангилалын хагас шигшээ, шигшээ тоглолт, огт амрах завгүйгээр 4 дараалан тоглосон болно. 

Тэмцээнд Монгол улсаас “Оюутан” баг урилгаар ирж оролцов. Тус баг нь цагтаа дан оюутнуудаас бүрдэж, Монгол улсын аварга болж байсан билээ.

Мон Юнайтед

Тэртээ арван жилийн өмнө, миний бие Чикагод болсон тэмцээнийг сурвалжлаад Мон Юнайтедийн тухай ийн бичиж байсан байх юм:

Мон Юнайтед итгэл найдвар бэлэглэв.

Тэмцээнд оролцсон нэг багийг энд онцгойлон дурдах нь зүйтэй. Мон Юнайтед багт Бостон, Сиэтл, Индианагийн Блүүмингтон, Чикаго, Кентакигийн Луйвиль, Калифорни муж улс болон Английн Лондон, Германы Бонн хотуудаас тамирчид ирж тоглолт эхлэх өглөө нэг баг болон нэгдэж орцгоов. Энд тэнд ганц нэгээрээ амьдарч байгаа хөлбөмбөгчдийн хувьд Мон Юнайтед баг “та ганцаараа биш шүү” хэмээн хэлж, итгэл найдвар төрүүлэв. Тийм ч учраас энэ багийнхан клубээ хадгалан өргөжүүлж, дараа дараагийн тэмцээнд оролцохоор шийдлээ. Тэгээд ч спортын мастер Рэнцэнсамбуу, Буман Учрал, Баатар болон бусад гишүүд аваргалахаасаа илүү хөлбөмбөгөө хүндэлж, оролцохоо гол болгон ирсэн жинхэнэ сэтгэлтэй тамирчид. Магадгүй үүнийг уншигч та холын нэг мужид, Европод, эсвэл Монголдоо байж болно. Та тэгвэл Мон Юнайтед багт нэгдэх эрхтэй. Карл Маркс дээр үед “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэж хэлээд хаана гэдгийг нь хэлээгүй болохоор нэгдэж чадаагүй юм гэнэ лээ. Тэгвэл Мон Юнайтедынхан “Орон бүхэнд байгаа Монгол хөлбөмбөгчид нэгдэгтүн” хэмээн уриалаад хаана, хэзээ гэдгийг нь тодорхой хэлж байна. Дараа жил 5 сард, Дуртгалын өдрөөр Вашингтон Ди Си хотноо...

Тэгвэл яг арван жилийн дараа Мон Юнайтед ийнхүү анхныхаа аваргыг хүртлээ. Дараа жилийн тэмцээн Чикаго хотноо болно.



Өдрийн сонины Вашингтон хот дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ
Идэвхтэн бичигч В.Ганхуяг

   

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив