Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2016 оны 10 сарын 14
    Холлиувүүдийн нэрт найруулагч Гэйвин О’Коннор өнгөрсөн Пүрэв гараг буюу 10 сарын 7-ны өдөр Вашингтон Ди Си хотноо хүрэлцэн ирж, сэтгүүлч голдуу цөөхөн хүний хүрээнд “Нягтлан бодогч” киногоо үзүүлэн, уулзалт ярилцлага хийлээ. Бэн Аффлекийн тоглосон уг кино 10 сарын 14-ний өдөр нээлтээ хийж, дэлхий даяар кино театруудад нэгэн зэрэг эхлэх боловч түүнээс өмнө ийнхүү сэтгүүлчдэд үзүүлсэн нь хүмүүсийн санаа оноог сонсох, мөн хэр кино болсныг нь цааш олон хүнд хүргэж, үзэгч татах давхар бодлоготой ажээ. Дэлхийн кино урлагаас монголчууд бид үл хоцрон, Улаанбаатарт киноны нээлтийг Холливүүдтэй зэрэг хийдэг цаг нэгэнт ирснийх, миний бие бас “Өдрийн сонин”-оо төлөөлөн, нэрт найруулагчтай уулзлаа.  
    Цааш унших ...
    Уншсан 21980 Сэтгэгдэл 0
  • 2016 оны 9 сарын 21
    Шинэ хичээлийн жил эхлээд, сургууль боловсролтой холбоотой бүхэн завгүй яваа энэ өдрүүдэд буюу 9 сарын 2-ны Баасан гарагийн үдэш, АНУ-ын нийслэлийн алдарт Кеннедийн төвд “Reflections of Morin khuur - Морин хуурын тусгал” нэртэй концерт тоглолоо. Залуу морин хуурч Урлагбаатарын Хатанболд АНУ-д морин хуур, монгол соёлыг таниулах үүднээс энэхүү тоглолтыг санаачлан, уран бүтээлч андуудынхаа тусламжтайгаар зохион байгуулсан юм. Тоглолтоос хийсэн сурвалжилгаа уншигчдад толилуулахаас өмнө У. Хатанболд гэж хэн болох, Кеннедийн төв гэж ямар театр болохыг танилцуулах нь зүйтэй.
    Цааш унших ...
    Уншсан 28238 Сэтгэгдэл 0
  • 2016 оны 9 сарын 20
    АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд спортын олон төрлөөр аваргаа шалгаруулдгаас хөлбөмбөгийн тэмцээн нь оролцогчдын тоо, тэмцээн үргэлжлэх хугацаа зэргээрээ аргагүй ялгардаг юм. Арван нэгэн жилийн тэртээ Дэнвэр хотоос гараагаа эхэлж байсан энэ тэмцээн жил ирэх тутам улам өрсөлдөөнтэй, улам чанартай болсоор байна. Энэ жил Лос Анжелест насанд хүрэгчдийн ес, ахмадын зургаан баг тэмцэлдсэн , нэг багт 15-20 тамирчин тоглосон гээд бодохоор 250 орчим монгол хөлбөмбөгч цугласан гэсэн үг юм. Ийнхүү 250 монгол тамирчин 5 сарын 27-29 нийг хүртэл гурав хоног Холливүүдтай хотын ногоон талбайд “Спорт – Эв нэгдэл” уриан дор хүч чадлаа үзлээ.
    Цааш унших ...
    Уншсан 16576 Сэтгэгдэл 0
  • 2016 оны 8 сарын 29
    АНУ-д бидний хэдэн нөхөд “Монгол хэл соёлын зуслан” гэж хичээллүүлдэг юм. Хэлээ мэдэхгүй нэгэнд нь заана, мэддэг нэгнийхийг нь мартуулчихгүй санаатай. Хүүхдэд (том хүнд ч бас) хэл заах хамгийн сонирхолтой арга бол дуу билээ. Цааш унших ...
    Уншсан 22561 Сэтгэгдэл 0
Нийтлэлийн архив