Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2017 оны 4 сарын 25
    Арваад жилийн өмнө нэг хошин жүжиг үзэж байсан юм. Залуус цэрэгт явах гээд, нутгийнхаа охидтой сүүлчийн удаа цүү хаяж тоглоно. Цүү шидэгч этгээд ганц л юмыг байнга сануулна: “Гол нь цүүндээ биш шүү манайхаан”. Нэг цайлган нөхөр цүү хаяж тоглож байгаа мөртлөө гол нь цүүндээ биш гээд байгааг ер ойлгохгүй: Тэгээд юундаа юм бэ, манайхаан? гээд л асуугаад байх.
    Цааш унших ...
    Уншсан 62762 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 4 сарын 17
    Тэр цагт Багшийн Дээд хэмээн нэрийддэг байсан сургуульд Монгол хэл уран зохиолын ангийн оюутан болсон эхний өдрөөсл авиан зүйн хичээл дээр Рамстедт, Поппе, Владимирцов гэх мэт харь улсын агуу их эрдэмтдийн нэрийг сонсон, онол номыг нь үзэн явсаар анхандаа өвөрмөц сонин сонстдог асан тэдгээр нэр дөрөвдүгээр ангийг төгсөх үед хэдийн хичээл заасан багш адил дотно болсон байдаг сан.
    Цааш унших ...
    Уншсан 39438 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 4 сарын 3
    Манай уншигчдын нэгээхэн хэсэг нь өдгөө Финландын нэрт эрдэмтэн Рамстедтай танилцсан буй. Түүний Монголд аялсан сонирхолтой тэмдэглэлийг “Дорно этгээдэд долоон удаа” нэрээр монгол хэлнээ орчуулан гаргаад удаагүй байна. Одоо тэгвэл та бүхэндээ нэрт монголч эрдэмтэн Поппегийн “Дуртгал”-ыг өргөн барихад бэлэн боллоо. Өмнө 2009 онд цөөн хувь хэвлүүлсэн маань дуусаад, уншигчид байнга асуусаар ирсэн юм. Нэрсийн жагсаалт, Рамстедтын захидал, Позднеевийн тухай шинэ баримт сэлтийг нэмсэн, өмнөхөөсөө дэлгэрэнгүй хувилбар юм.
    Цааш унших ...
    Уншсан 13741 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 3 сарын 22
    Болор дуран 2.0 авч суулгалаа. Дажгүй шүү. Тун зөв засаад байна.Өмнө бас тиймэрхүү програм хэрэглэж үзэж л байлаа. Зарим үгийг буруу засаад байдаг юм. Болор дурангаас одоогоор миний бие алдаа олж хараагүй л байна. Тэгээд үсгийн дүрмийн талаар, үсгийн дүрмийн талаарх иргэдийн санаа бодлын талаар жаал бодон суулаа. Цааш унших ...
    Уншсан 49105 Сэтгэгдэл 0
Нийтлэлийн архив